Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо Гацуурт Хүнс ХХК

Зөгийн бал

Польш улсын “Lyson” брендийн 1 цагт 150 литр зөгийн бал савлах тоног төхөөрөмж бүхий үйлдвэр нь 2017 онд ашиглалтанд орсон.
Өөрийн аж ахуй болон орон нутгийн зөгийн аж ахуйгаас MNS 6294:2019 Зөгийн бал. Техникийн ерөнхий шаардлага стандартын шаардлага хангасан байгалийн 100% цэвэр зөгийн балыг хүлээн авч 250 гр, 450 гр болон 1 кг-ын хэмжээтэйгээр савлан зах зээлд нийлүүлж байна. 
Өнгөрсөн хугацаанд нийт 51 орчим тонн зөгийн бал хэрэглэгчдэд нийлүүлсэн байна.