Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо Гацуурт Хүнс ХХК

Мах, махан бүтээгдэхүүн

  • Мал төхөөрөх, мах ангилан савлах үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт байрладаг бөгөөд 2009 онд ашиглалтанд орсон. 
  •  БНСУ-ын иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хоногт 100 бод, 200 бог мал төхөөрөх хүчин чадалтай; 
  • Мал төхөөрөх, мах ангилан савлах цех, сэврээх, загсаах (aging) хөлдөөх, гүн хөлдөөх хэсгүүдээс бүрдсэн 4,122 м2 үйлдвэрлэлийн талбайтай; 
  • Сэлэнгэ аймагт 300 тн, Улаанбаатар хотод 1,000 тн-ын багтаамжтай бүрэн автомат хөргөлтийн систем бүхий агуулахуудтай;

Мах, махан бүтээгдэхүүн ангилан савлах цех

Махны цех нь Улаанбаатар хотод байрладаг бөгөөд мах бэлтгэх, савлах сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон.

Итали улсын Oceania маркийн Скин, МАП савлагааны машин
Герман улсын MULTIVAC SE6 маркийн шринк савлагааны машин
Герман улсын MULTIVAC C500 маркийн вакум савлагааны тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон. 

Чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан 80 гаруй нэр төрлийн мах, дайвар бүтээгдэхүүнийг харилцагч, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагын дагуу 1-10 кг-ын хэмжээтэйгээр савлаж хүргэж байна.

Герман улсын Cubixx 1000 маркийн мах хэрчигч машин
Герман улсын Cubixx 1000 маркийн мах хэрчигч машин
Итали улсын Minerva Omega маркийн бургер, бөөрөнхий мах үйлдвэрлэх машин
Итали улсын Minerva Omega маркийн бургер, бөөрөнхий мах үйлдвэрлэх машин

Ашиглаж буй савлагааны төрөл, давуу талууд

MAП савлагаа
MAП савлагаа
MAП савлагаа нь савлагааны доторх агаарын бүрдлийг О2 болон СО2-оор сольж, бүтээгдэхүүний шинэлэг өнгийг хэвээр хадгалах, бичил биетэн үржих нөхцөлийг бууруулдагаараа давуу талтай.
Скин савлагаа
Скин савлагаа
Скин савлагаа нь вакум савлагаанаас шинэчлэгдэн гарсан хамгийн сүүлийн үеийн савлагааны төрөл бөгөөд зориулалтын тавган дээр бүтээгдэхүүнийг өөрийн хэлбэр, хэмжээгээр агааргүй орчин үүсгэн савладагаараа онцлогтой.
Вакум савлагаа
Вакум савлагаа
Вакум савлагаа нь савлагааны доторх агаарын хэмжээг 500 ppm хүртэлх хэмжээнд бууруулан агаар болон бичил биетнээс шалтгаалан бүтээгдэхүүний шинж чанар өөрчлөгдөхөөс хамгаалдаг.
Шринк савлагаа
Шринк савлагаа
Шринк савлагаа нь вакум савлагаа хийгдсэн бүтээгдэхүүнийг халуун, хүйтэн усаар богино хугацаанд дамжуулан савлагааны уутыг илүү нягтаршуулснаар удаан хугацаанд бүтээгдэхүүнийг шинээр нь хадгалах нөхцөлийг бүрдүүлдэг.