Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо Гацуурт Хүнс ХХК

“ГАЦУУРТ” ОНЛАЙН ДЭЛГҮҮРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

2024.04.01

 

 

  1. www.gatsuurtfoods.mn вебсайт нь “Гацуурт хүнс” ХХК-ийн албан ёсны цахим дэлгүүр бөгөөд цаашид Гацуурт онлайн дэлгүүр гэнэ.

  2. www.gatsuurtfoods.mn вебсайтаар үйлчлүүлж буй иргэний эрх зүйн бүрэн чадамжтай хуулийн этгээдийг цаашид Захиалагч гэнэ.

  3. Захиалагч Гацуурт онлайн дэлгүүрт нэвтрэх, бүртгүүлэх, бүртгэл дээрээ үндэслэн бараа, бүтээгдэхүүн худалдан авч, түүнийгээ хүргүүлэн авах үйл ажиллагааг цаашид Үйлчилгээ гэнэ.

  4. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Захиалагч Гацуурт онлайн дэлгүүрт / www.gatsuurtfoods.mn / нэвтрэх, бүртгүүлэх, бүртгэл дээрээ үндэслэн бүтээгдэхүүнүүдийг худалдан авч, хүргүүлэн авах үйлчилгээтэй холбоотой үүсэх Гацуурт онлайн дэлгүүр, Захиалагч хоорондын харилцааг зохицуулна.

  1. www.gatsuurtfoods.mn вебсайт нь 24 цагийн турш нэвтрэн орж бараа, бүтээгдэхүүнтэй танилцах, захиалах боломжтой Гацуурт онлайн дэлгүүр юм.
  2. Сайтад байрлуулсан үнэ нь Гацуурт нэрийн дэлгүүрийн үнэ болно.
  3. Гацуурт нэрийн бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүн, бүхэл үрийн гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн, маалингын тос нь НӨАТ-ийн хуулийн дагуу НӨАТ-өөс чөлөөлөгдсөн бүтээгдэхүүн бөгөөд харин Зөгийн бал нь НӨАТ-тэй бүтээгдэхүүн болно.
  4. Захиалагч өөрийн нэвтрэх эрхээ ашиглан Гацуурт онлайн дэлгүүрт нэвтрэн орж, өөрийн хүссэн Гацуурт нэрийн бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүнийг сонгон захиална.
  5. Захиалагч өөрийн Худалдан авах бүтээгдэхүүний захиалгыг үүсгэхдээ хүргэлтийн хаяг, утасны дугаараа тодорхой оруулна.
  6. Захиалагч захиалсан бараа, бүтээгдэхүүний төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна.

  1. Захиалагч төлбөрөө Хаан банкны Гацуурт хүнс ХХК-ийн 5926024887 тоот данс болон вейбсайтын QPAY төлбөр тооцооны төрлийг сонгож урьдчилан төлбөрөө шилжүүлнэ.
  2. Гүйлгээний утга дээр захиалга өгсөн утасны дугаарыг бичнэ.
  3. Төлбөр баталгаажигдснаар захиалга хүргэлтэнд гарна.
  4. Хүргэлтийн ажилтан захиалсан бүтээгдэхүүнийг и-баримтын хамт хүлээлгэн өгнө.

        Захиалагч:

  • Бүтээгдэхүүний төлбөрийн үнийн дүнг буруу шилжүүлсэн;
  • Гүйлгээний утга дээр захиалга өгсөн утасны дугаараа бичээгүй тохиолдолд төлбөр шилжээгүй, захиалга баталгаажаагүй гэж үзнэ.

  Хүргэлтийн хугацаа: Захиалга баталгаажснаас хойш 24-48 цагийн дотор хаягаар хүргэгдэнэ.

          Хүргэлтийн хамрах хүрээ:

  • Төвийн бүс – 5 шараас 13-р хороолол хүртэлх төв зам дагуух 1-р хороолол, 3,4-р хороолол, 10-р хороолол, төмөр зам, 40 мянгат, 13-р хороолол.
  • Хойд бүс - СХД толгойт, Баянхошууны эцсийн буудал, зурагт, 11-р хороолол, 32-н тойрог, 7 буудал, Дарь эх.
  • Урд бүс – Сонсголон, Нисэх, Яармаг, Зайсан, Үйлдвэр комбинат, Баянмонгол хороолол, Дүнжингарав.
  • Зүүн бүс – Жуков, Кино үйлдвэр, Офицер, Цайз 16, Улаан хуаран, Чулуун овоо, Амгалан.

          Хүргэлтийн хэлбэр:

  1. Энгийн хүргэлт (Дээрх хамаарах хүрээний бүсүүд): 5,000 төгрөг
  2. Тусгай хүргэлт (Дээрх хамаарах хүрээний бүсээс 10 км-ээс хол зайд): 10,000 төгрөг

          Хүргэлт хугацааг хойшлуулах : Захиалагч нь захиалга хүргэгдэх өдрийн 09:00 цагаас өмнө 9900-6599 дугаарын утсаар холбогдон хүргэлтийн  хугацааг тохирч хойшлуулах боломжтой.

  1. Захиалагч бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж, тоо хэмжээ, сав, баглаа боодлын бүрэн байдлыг бүрэн шалган хүлээн авч борлуулалтын баримтанд гарын үсэг зурж баталгаажуулна.
  2. Гарын үсэг зурж, хүлээн авснаар Бүтээгдэхүүнийг Захиалагч - д бүрэн хүлээлгэн өгсөнд тооцно.
  3. Захиалагч бүтээгдэхүүнийг эзэнгүй хаалганы гадна тавиулж хүлээн авахыг Гацуурт онлайн дэлгүүр хүлээн зөвшөөрөхгүй.

  1. “Гацуурт хүнс” ХХК-ийн албан ёсны цахим дэлгүүр Гацуурт онлайн дэлгүүр / www.gatsuurtfoods.mn / Захиалагчийн тухай өөрт байгаа мэдээллийг зөвхөн Үйлчилгээ үзүүлэх, захиалсан бүтээгдэхүүнийг хүргэх, хөнгөлөлт, урамшуулал , бусад үйлчилгээний болон бүтээгдэхүүний шаардлагатай мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэх зорилгоор ашиглана.
  2. Захиалагч нь Гацуурт онлайн дэлгүүрт нэвтрэх нэр, кодын нууцлалыг өөрөө бүрэн хариуцах үүрэгтэй.
  3. Гацуурт онлайн дэлгүүрээс үл хамааран өөрийн буруутай үйлдлээс болж нэвтрэх нэр, кодын мэдээллээ бусдад мэдэгдснээс, алдсанаас үүсэх хохирол, хариуцлагыг Захиалагч бүрэн хариуцна.