Жилийн дөрвөн улирлын үйл ажиллагаатай сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт байрладаг.
Жилд дунджаар Сүүний чиглэлийн Монтбелиард, Холштейн үүлдэрийн 60 орчим үнээ сааж, 150 орчим тонн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Нийт бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлд хүнсний нэмэлт, хадгалалтын бодис огт ашигладаггүй бөгөөд Монгол уламжлалт аргаар боловсруулан Солонгос улсын хүнсний зориулалтын савлагаанд савлан зах зээлд нийлүүлж байна.