2018 онд Герман улсын хамгийн сүүлийн үеийн технологи болох будааг тээрэмдэх бус Хэрчилтийн технологиор зүсэлт хийж 1 цагт 500 кг гурил үйлдвэрлэх хүчин чадалтай “Treffler Maschinenbau” үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүхэл үрийн гурилын үйлдвэр ашиглалтад орсон. Stettler сортын хатуу улаан буудайнаас Монгол улсын MNS 0244:2019 стандартын шаардлага хангасан БГ-190 ангиллын А, В, С зэрэглэлийн нарийн, дунд, бүдүүн ширхэгтэй бүхэл үрийн гурилыг 1кг, 2.5кг, 5кг болон 25кг-ын савлагаанд савлан зах зээлд нийлүүлж байна.
Герман улсын “Treffler Maschinenbau” маркийн 1 цагт 500 кг гурил үйлдвэрлэх хүчин чадалтай бүхэл үрийн гурлын үйлдвэр нь 2018 онд ашиглалтанд орсон.
Дотоодын тариалалтын хатуу улаан буудайнаас тээрэмдэх бус Хэрчилтийн технологийг ашиглан 3 төрлийн бүхэл үрийн гурил /А-нарийн ширхэгтэй, В-дунд ширхэгтэй, С-том ширхэгтэй/ үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг.
Үйлдвэр ашиглалт орсноос хойш 400 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэсэн байна.
Энэхүү үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр бүх төрлийн үр тариа /арвай, овъёос, гич, маалинга, гурвалжин будаа, хөх тариа/-н гурил үйлдвэрлэх боломжтойгоороо давуу талтай.
Савлагааны төрөл: 1 кг, 2,5 кг, 5 кг, 25 кг.
Буудайн гурлын техникийн ерөнхий шаардлага MNS 0244:2009 стандартын БГ-190 ангилалын бүхэл үрийн гурил