“ Гацуурт Хүнс ” ХХК-ийн ололт амжилтын түүх бол - ҮЕ ҮЕИЙН БҮТЭЭЛЧ ХӨДӨЛМӨРЧ АЖИЛТНУУД
“Монгол хүнд - Эрүүл хүнс ” уриатай бидний БАС нэгэн чухал зорилт нь
Хүний сайн сайхны төлөө боломжит бүхий л хувь нэмрээ оруулсан, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч өндөр хариуцлагатай байгууллага байх явдал юм.
Бүхий л үйлдвэрлэлийн шатандаа Өөрийн ажилтнуудын гараар дамжин үйлдвэрлэсэн БАТАЛГААТАЙ, ЧАНАРТАЙ , ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАСАН савалгаат нэрийн бүтээгдэхүүнүүдээ харилцагч, үйлчлүүлэгч, хэрэглэгч нарт Хүргэлтээр гарт нь хүргэж байгаа минь бидний бахархал билээ.
Өөрийн мэдлэг чадвараа шудрага үнэлүүлэн, тогтвортой ажлын байр, тааламжит нөхцөлд өөрийгөө мэдрэн, өсөж хөгжихийг эрмэлзэж буй залуус болон өөрийн арвин их туршлага, мэдлэг, чадвараа өвлүүлэн үлдээх чин хүсэл бүхий ахмад мэргэжилтнүүдэд манай компани үргэлж нээлттэй байх болно.
Хүний нөөцийн бодлого:
Компанийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай ажилтнаар зохистой хангах;
Ажилтнуудаа улам чадавхижуулах, сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг бодитой үнэлэх, зах зээлд нийцсэн цалин урамшуулал, хөнгөлөлт, тусламжийг олгох зэргээр тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх;
Ажлын орчин, нөхцөлийг сайжруулах замаар Ажилтны оюуны болон биеийн ажиллах нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, идэвхи санаачлагыг дэмжих