Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо Гацуурт Хүнс ХХК

Эрчимжсэн мал аж ахуй

 

Инфографик

Эрчимжсэн мал аж ахуй /Малын тэжээл/

Жилд дунджаар:
5,000 га талбайд царгас, гич, эрдэнэшиш, арвай, овъёос, вандуй зэрэг тэжээлийн ургамал тариалж, 25,000 тонн орчим дарш, малын тэжээл, байгалийн хадлан бэлтгэдэг.

Эрчимжсэн мал аж ахуй /Үржил селекц/

  • Үржил селекцийн төв нь Мах, сүүний чиглэлийн үхрийн ашиг шимт удмын санг сайжруулах, үрийн фонд үүсгэх зорилготойгоор 
  • 2018 онд байгуулагдсан бөгөөд Франц улсын IMV Technology компанийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. 
  • Өдөрт 2,000 тун үр авах, жилд 10,000 толгой үнээнд Зохиомол хээлтүүлэг хийх хүчин чадалтайгаас гадна “ -196°С ” бүхий шингэн азоттой зориулалтын саванд тус үрийг 10 жил хүртэлх хугацаанд хадгалах боломжтой байдаг. 
  • Төв байгуулагдсан цагаас хойш 4 үүлдрийн (Ангус, Лимүзин, Холштейн, Монтибиллярд) үхэр сүргээс 50,000 орчим тун үр үйлдвэрлэгдэж, дотоодын үржлийн ажил үйлчилгээнд ашиглагдсан байна.